1. Илүү бас ямар ч хэрэггүй асуулт бүү тавь. Жишээлбэл, чи яагаад намайг нэг ч удаа гэрт маань хүргэж өгсөнгүй вэ гэх мэт өөрийгөө доош нь хийж, эвгүй байдалд оруулах асуулт хэзээ ч бүү тавь.
2. Өнгөрснийг бүү дурс. Чи өмнө нь түүнийг найз охинтой байсныг мэдэж байгаа. Харин одоо тэр чамтай үерхэж байна. Тиймээс тэр чамтай хамт байхыг л илүү хүсч байгаа.
3. Түүнийг ямар ч учир шалтгаангүй бас ялихгүй зүйл дээр хардаж сэжиглэх хэрэггүй. Энэ нь түүнд өөрт нь итгэдэггүй юм шиг санагдахад хүргээд зогсохгүй зүгээр байхад хардаад байхад зүгээргүй байхад яадаг юм гэсэн бодол ч төрүүлэх аюултай.
4. Ямар ч үед сайхан харагд. Тэр чамаар бахархаж, өөрийгөө ийм сайхан охинтой үерхдэгээрээ бахархах боломж олгож бай. Чамд ч гэсэн "Миний хайр ямар сайхан харагдаж байнаа" гэх үгсийг сонсох таатай биш гэж үү?
5.Түүнийг энхрий үг,магтаалд умбуул. Магтаалд дургүй хөвгүүн байдаггүй. Хамгийн гол нь хэрэгтэй цаг мөчид түүнийг оновчтой үгээр урамшуулж бай. Жишээлбэл, чи тоо сайн бодох юмаа эсвэл ганцхан чи л надад сайхан харагдах юмаа гэх мэт энхрий дотно үгс хэрэглэхээс бүү татгалз.
6. Түүнээс өөрийн сэтгэл хөдлөл, баяр хөөрийг бүү нууцал. Магадгүй тэр өөрийгөө чамайг баярлуулж чаддаггүй гэж голдог ч байж мэднэ.
7. Бүхнийг өөрөө төлөвлөж,зохицуулах гэж хичээх хэрэггүй. Түүнд шийдвэр гаргах боломж олгож бай.
8.Түүний алхам тутмыг мөрдөж мөшгөх хэрэггүй. Хэнч гэсэн өөрийгөө хулгайч шиг байнгын хараа хяналтанд байхыг тэсвэрлэхгүй шүү дээ.
9. Түүнийг ойр дотныхон болон найз нөхдийнх нь дэргэд муулж,доош нь хийж ХЭЗЭЭ Ч болохгүй. Үүнийг ямар ч хөвгүүн хүлээн зөвшөөрч чадахгүй юм.Тухайн үед инээд наргиа болоод өнгөрөх хэдий ч тэр үүнийг ой ухаанаасаа ХЭЗЭЭ Ч арчиж хаядаггүй юм.
10. Түүний дотносох саналд ухаалаг хариулт өгөөрэй. Энэ нь найз залуугаасаа татгалзсан биш чи энэ зүйлд бэлэн биш байгаа гэдгийг ойлгуул.
11. Эцэг эх, гэр бүлийнх нь тухай ямар нэгэн хов зөөж,түүний чихэнд муу үг бүү сонсго. Ялангуяа түүний ах дүү, эцэг эхийг нь муучилсан үг цухуйлгаж болохгүй.Хөвгүүд найз охиноосоо илүү гэр бүлээ нэгдүгээрт тавьдагийг бүү март.
12. Түүнтэй яриа үүсгэж, ам нээх болгондоо надад тийм их байхгүй,би ийм юм хүсч байна гэж яг л эцгээсээ юм нэхэж байгаа жаахан охин шиг битгий аашил.Чи Алтан Загасны эмгэн биш биз дээ. Харин үүний оронд өөрийн санааг цухуйлгаж, хэдийд түүний тусламж чамд хэрэгтэй болохыг эвтэйхэн ойлгуул.

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: